2010/10/01

Та хэр тэвчээртэй вэ?


Чи өөрийгөө тэвчээртэй гэж боддог уу? Эсвэл үгүй юу? Сонжоо оруулсан байгаа. Өөртөө нэг туршаад үз.
1. Та тэвчээрээ удаан барьж чаддаг уу? (Тийм, Үгүй)
2. Ямар нэгэн юмны шалтгааныг нь олохын тулд урьтаж хүч хэрэглэдэг үү? (Тийм, Үгүй)
3. Хэн нэгэн хүнтэй үзэл бодол эрс таарахгүй байгаа тохиолдолд хэрүүлээс хол байхын тулд биеэ барих танд хэцүү байдаг уу? (Тийм, Үгүй)
4. Заримдаа та хэн нэгэнд зориуд ямар нэгэн таагүй зүйл хийдэг үү? (Тийм, Үгүй)
5. Танд ойр орчмын чинь хүмүүс атаархдаг гэж боддог уу? (Тийм, Үгүй)
6. Та ер нь ширүүн зантай юу? (Тийм, Үгүй)
7. Та амьдралдаа хэн нэгнийг жинхнээсээ үзэн ядаж байсан уу? (Тийм, Үгүй)
8. Хэн нэгнийг та элэглэх дуртай юу? (Тийм, Үгүй)
9. Та ойр орчмынхондоо таагүй ханддаг уу? (Тийм, Үгүй)
10. Та үргэлж хүүхдүүдээ шийтгэдэг үү? (Тийм, Үгүй)
11. Та адал явдалт ном унших, аймшгийн болон дайн байлдаантай кино үзэх дуртай юу? (Тийм, Үгүй)
12. Уурласан үедээ та эд хогшлоо шидэж хагалах ч юм уу догшин авир гаргадаг уу?

13. Заримдаа та цаазаар авах ялыг зөвтгөж байсан удаа бий юу? (Тийм, Үгүй)

Тийм - 5 оноо, Үгүй - 0 оноо


Хэрвээ та 25 хүртэл оноо авсан бол та их сайхан сэтгэлтэй хүн юм байна. Та эргэн тойрныхоо хүмүүсийн сайхан сэтгэл, шударга зан, хайранд итгэдэг аж. Та өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд үзэл бодлоо бусдад тулгажа чаддаггүй. Танд бүхнээс илүү авъяас чадвар байна. Гэсэн хэдий ч та өөртөө тэр бүр итгэдэггүй бололтой. Тиймээс эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл санаанд захирагддаг юм байна. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн түрэмгийллийн бай нь болдог гэсэн үг. Иймд бусдыг хүзүүн дээрээ гаргаж, даврааж хэрхэвч болохгүй шүү!

Хэрэв та 30-аас дээш оноо авсан бол ширүүн догшин характертай нэгэн төдийгүй заримдаа өөрийгөө ч удирдах хяналтаа алддаг юм байна. Таны хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бусдын зүрх сэтгэлийг жинхнээсээ шууд шархлуулж орхидог байна. Тиймээс та аль болох биеэ барьж тайван байх хэрэгтэй. Уур биеийг зовооно гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй болов уу. Аливаа зүйлд ухаалгаар, эрүүл саруул ухаанаар хүлээцтэй хандахыг танд зөвлөж хэлэх байна.

No comments:

Post a Comment