2010/10/01

Март толь бичиг


Монгол залуусын маань хийсэн нэг тасархай толь байдаг юмаа. Би энэ толь бичигт маш их дуртай. Энэ толь хичээл хийхэд мэдэхгүй үг гарвал хамгийн сайн найз чинь болж чадахаар шүү.

Энэхүү толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (99575 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана. Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Энэхүү толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.

Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай. Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ авч орчуулдаг (үүнийг мэдээж тохируулж өөрчилж болно). Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн програмуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно. Mart dictionary програм нь үнэгүй тараагдаж байгаа ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно. Сурталчилгааны баннертай бөгөөд таньд таалагдахгүй бол хураагаад харагдахыг нь болиулж болно.

Энд дарж татах

No comments:

Post a Comment