2010/10/01

Хамгийн хамгийн


Энэ дэлхийн хамгийн хамгийныг шалгаруулсан байгаа. Цааш үргэлжлүүлэн үзнүү.

Хамгийн хортой зуршил бол санаа зовох
Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
Хамгийн их хоосролт өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
Хамгийн том асуудал бол айдас
Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
Хамгийн их хүч бол хайр
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч шулуун шудрага зан
Хамгийн найдвартай сэтгэл урам зориг
Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа

1. Дэлхийн хамгийн жижиг ном хумсны толионы хэмжээтэй

2. Хамгийн хөгшин муур хүний насаар 27той бөгөөд 125 удаа төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний нэрийг Mischief гэдэг.

3. Санкт-Петербургт Гиннессийн номд орох нэг дор дэлхийн долоон ер бусын амжилтыг бүртгэж авчээ. Нева мөрний эрэг дэх хотын "ТАУРА-ФИТНЕС" клубт болсон спортын дээд амжилтын их наадам дээр эдгээр амжилтыг тогтоосон байна.

4. Нэрт тамирчин, Оросын туухайн спортын гавъяат дасгалжуулагч Сергей Рачинский нэг дээд амжилтын эзэн болжээ. Хоёр жилийн өмнө гэмтлээс болоод тэр бэлтгэл сургуулилтаа бараг зогсоосон ч, дахин дэвжээнд гарах хүчийг олжээ. Рачинский нэг цагийн турш туйвантайгаар 520 удаа сууж, боссон байна. Туйвангийн нийлбэр жин нь 30 мянга 390 кг болжээ.

5. Үүний зэрэгцээ Рачинский 24 кг-ийн жинтэй туухайг нэг цагийн 720 удаа өргөсөн байна. Тийнхүү нийлбэр жин нь 17 мянга 280 кг болжээ.

6. Сергей Рачинскийн шавь цэргийн академийн сонсогч Денис Залозний нэг цагийн туршид савлуур дээр эргэлттэйгээр 500 удаа суниасан байна. Харин тэмцээнд оролцсон өөр нэг тамирчин Михаил Моисеенко мөн энэ хугацаанд
гар дээрээ 126 удаа суниажээ.

7. Сагсан бөмбөгчид бас дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Глеб Максименко цагираганд гурван оноотой шидэлтийг 671, Андрей Кудрявцев 713, Илья Хомич 771, Владислав Райский 835 удаа амжилттай хийсэн байна.

8. Петербургийн хүүхнүүд ч хөгжөөн дэмжигчдийг баярлуулжээ. Анна Усольцева 16 кг жинтэй туухайг нэг цагт 801 удаа огцом өргөсөн байна. Нийлбэр жин нь 12 мянга 816 кг болжээ. Дарья Гнатченко ийм туухайг 724 удаа өргөснөөр нийлбэр жин нь 11 мянга 584 кг болсон байна.

9. Гиннесийн номын албан ёсны төлөөлөгч амжилтыг бүртгэж авчээ. "10 минутад сагсан бөмбөгний цагирагт торгуулийн бөмбөг оруулах" төрөлд Вадим Подеус Гиннессийн номд орсон байна. Тэр 4 минут 10 секундэд 131 удаа бөмбөг оруулжээ. Мөн энэ төрөлд Николай Герасименко 3 минут 25 секундэд 110 удаа оруулсан байна.

10. Азума Такаши. Тэр бол агуу хүн. Тус бүр нь 15см зузаантай 12 багана мөсийг ганц цохилтоор хагалан 1995 оны 11 сард Гиннесийн номонд бичигдсэн.

11. Нүцгэн гараараа 48-н бухын эврийг хуга цохисон Сосай Мас Ояма

12. 12ш бэйсболын цохиурыг ганч минутын дотор хуга өшиглөсөн Шарренбэрг Коэн 2002 оны 3н сар

13. Єдгєє 29 настай Мэттью Макнайт 70 км/цагийн хурдтай явсан машинд мєргvvлж 36 метр хол шидэгджээ. Мэттью 2001 оны аравдугаар сарын 26-нд Питтсбург хотоос зvvн зvгт 15 милийн зайд орших Монровил хэмээх бяцхан суурингийн гудманд осолд єртсєн хvмvvст тусалж яваад машинд дайруулжээ. Тэрбээр хоёр долоо хоног сэхээн амьдруулах тасагт, 80 хоног гэмтлийн тасагт эмчvvлсэн байна. Одоо эсэн мэнд болсон Мэттью “Гиннесийн номон дээрх олон гайхалтай амжилтаас ганцхан миний амжилтыг л эвдэж болохгvй шvv” гэж єрсєлдєгчиддєє анхааруулжээ.

14. Одоо 24 настай Британийн соул дуучин Amy Winehouse-ийн хувьд Грэмми хөгжмийн наадмаас Эми хамгийн олон шагналыг хүртэж Британийн түүхэнд хамгийн олон Грэммийн шагнал хүртсэн эмэгтэй дуучин бол Гиннесийн амжилт тогтоосон билээ

15. Японы хөгжимчин Кунико Терамура нөхдийн хамтаар 2007 оны гуравдугаар сарын 23-31-ний хооронд Торимото буудалд тасралтгүй 184 цаг тоглолт хийж дэлхийн дээд амжилт тогтоосон

No comments:

Post a Comment