2010/02/26

Комплекс тоо


Комплекс тооны талаар
 a + bi \,
үүнд a болон b нь бодит тоонууд бөгөөд i нь i ² = −1 байх шинж чанартай хуурмаг нэгж юм. Бодит тоо a-г комплекс тооны бодит хэсэг гэх ба харин бодит тоо b-г хуурмаг хэсэг гэнэ. Бодит тоонуудыг хуурмаг хэсэг нь тэг байх комплекс тоонууд гэж үзэх болох юм. Бодит тоо a нь комплекс тоо a+0i-тэй адил гэсэн үг.
Жишээлбэл 3 + 2i нь бодит хэсэг нь 3 болон хуурмаг хэсэг нь 2 гэсэн комплекс тоо юм. Хэрэв z = a + ib бол бодит хэсэг (a)-г Re(z) эсвэл \Re(z) гэж тэмдэглэх ба хуурмаг хэсэг (b)-г Im(z) эсвэл \Im(z) гэж тэмдэглэнэ.
Комплекс тоонуудыг хооронд нь бодит тоонуудын адил нэмж, хасаж, үржүүлж, хувааж болох ба комплекс тоонууд нь бусад гоёмсог шинж чанаруудыг агуулж байдаг.

Тэмдэглэгээ

Бүх компекс тооны олонлогийг ихэвчлэн C үсгээр тэмдэглэх бөгөөд эсвэл \mathbb{C} гэж тэмдэглэнэ. Бүх бодит тоог a = a + 0i хэлбэрийн комплекс тоо гэж үзвэл бодит тооны олонлог R-г комплекс тооны C олонлогт харъяалагддаг дэд олонлог хэмээн үзэж болно.
Тэнцүү чанар
Хэрэв хоёр коплекс тооны бодит хэсгийн утгууд болон хуурмаг хэсгийн утгууд нь харгалзан тэнцүү бол эдгээр хоёр комлекс тоог хоорондоо тэнцүү гэнэ. Энэ нь a = c and b = dучраас a + bi = c + di байна гэсэн үг.

No comments:

Post a Comment