2010/03/20

Хар нүх


Энэ зураг дээрх юу гэж бодож байна? Энэ бол ХАР НҮХ..... Энийг би уншаад орчлон ертөнцийн тайлагдашгүй нууцуудыг бүгдийнх нь учрыг нь олж хужрыг санагдсан.

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолсон билээ.

Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон орон сонирхогч Жон Мишел хийж байжээ. 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооныхоо үр дүнд тулгуурлан мөн адил дүгнэлт хийж байв.

Хар нүхийн тухай орчин цагийн ойлголт харьцангуйн ерөнхий онолд суурилдаг. Физикийнсингуляр чанартай, захдаа үйл явдлын хязгаартай орон зай маягаар дүрсэлдэг бол квант механикийн энэхүү тулгуур онолын дагуу их хэмжээний масс маш бага орон зайд төвлөрсөн нөхцөлд орон зайн гажилт үүсдэг тул матери ба гэрэл, цацаргалт орон зайн тэр хэсгээс зугтаж гарах боломжгүй болдог. Харьцангуйн ерөнхий онолын хүрээнд хар нүхийг төвдөө цэгэн үйлчлэлийг тооцож үзвэл энэ дүрслэлд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Энэ сэдвээрх зарим судалгаанаас хар нүх нь татагдсан бодисыг эцэс төгсгөлгүй өөртөө агуулсаар байдаг биш харин Хокингийн цацаргалт хэмээх үзэгдлийн явцад дулааны энерги хэлбэрээр аажмаар цацаргадаг бөгөөд нас нь ч хязгаартай байдаг гэсэн дүгнэлт хийгддэг байна. Гэвч квант таталцлын онолыг оролцуулсан хар нүхний бүрэн зөв загвар одоогоор эцэслэн боловсрогдоогүй байна.

No comments:

Post a Comment